“Русский мир” фонд ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путины 2007 оны 6-р сарын 23 өдрийн “Русский мир” фонд байгуулах ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлиг” гарснаар байгуулагдсан.

 Эрхэм зорилт, зорилтууд

ОХУ үндэсний баялаг бөгөөд Орос болон дэлхийн соёлын үнэт зүйлсийн  хэсэг болсон орос хэл дэлгэрүүлэх, ОХУ ба гадаад оронд орос хэл сурах хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх  зорилгоор тус сангийн гол эрхэм зорилт оршино.

 Сангийн гол зорилтууд:

  • Орос ертөнцтэй холбоотой асуудал эрхэлдэг олон нийт, академик,   боловсролын байгуулагуудыг дэмжиж, тэдгээрийн мэргэжлийн төслүүдэд дэмжлэг үзүүлж санхүүжүүлэх болно;
  • Орос хэлний гадаад ба дотоод шинжлэх ухаан ба боловсролын төвүүдийг дэмжих;
  • Олон нийтийн дунд оросын тухай тааламжтай бодол санаа бүрдүүлэх, оросын тухай мэдлэг дэлгэрүүлэх;
  • Үндэстэн хооронд бие биеэ хүндэтгэх, энх тайван тогтоох уур амьсгал бий болгоход дэмжлэг үзүүлэх, үндэсний олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Цагаачлан амьдарч байгаа оросын иргэдийг их нутагтаа буцаж ирхэд туслах;
  • ОХУ гадаад бодлогыг хянан хэмжих экспертын системээр дэмжих;
  • Гадаад орнуудтай болон олон улсын байгуулллагуудтай шинжлэх ухаан, улс төр экспертын харилцааны шугам байгуулах ;
  • Оросын боловсролын үйлчилгээний экспортыг дэмжих;
  • Гадаадад орос хэлний олон нийтийн хэвлэл мэдээллийн болон мэдээлэл харилцаа холбооны хэрэгслийг дэмжих;
  • Сангийн бодлого ба зорилтуудг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн болон мэдээлэл харилцаа холбооны хэрэгслийг дэмжих;  
  • Орос зөвлөлт  сургууль төгсөгчдийн нийгэмлэгийг дэмжих, оросын дээд сургуулуудийг гадаадын сургуулийг төгсөгчидтэй хамтын ажиллагааг зохион байгуулах;
  • Гадаадад байгуулагдсан орос хэлний сайтуудыг дэмжих;
  • Орос хэлний эмэгтэйчүүдийн, залуучуудын, ба хүүхдийн бүтэц байгуулахад дэмжих
  • ОХУ-ын гар бичмэл хамгаалах үйдлийг дэмжих;
  • Орос хэл болон соёлыг дэлгэрүүлэх үйл явцад ОХУ шашны байгууллага болон бусад шашины байгууллагуудтай хамтран ажиллана.

 Орос ертөнц юуны өмнө бол олон төрлийн яс үндэстэн, шашин шүтлэг, үзэл баримтлалаар   нэгэн түүхэн хувь заяагаар холбогдсон цаашдын ирээдүй нь хамт байгаа хүмүүс болно.

 Ойр ба холын гадаад орнуудад байгаа манай нутаг нэгт, ОХУ цагаачлан гарсан хүмүүс ба тэдгээрийн үр удам, орос хэл дээр ярьж чаддаг гадаад хүмүүс , орос хэл сурж ба зааж байгаа мөн түүнчлэн ОХУ-ыг сонирхож байгаа хүмүүс орос ертөнц гэсэн ойлголтонд оруулж байна.  

 Орос ертөнц бол нэгдэл, нэгдэмэл байдал, нийгэм ба соёлын зохицолт юм.

 Орос төв байгууламж нь Русский мир фондоос дэлхийн тэргүүлэх боловсрол- соёлын байүуллагуудтай хамтын ажиллагаа ба түншлэлийн зарчим дээр хамтран хэрэгжүүлж буй олон улсын соёлын чиглэлийн төсөл юм.

 Оросынтөв нь

  • ОХУыншинжлэх ухаан ба боловсролын мэдээллийн далаац хүйц сан хүртэх, болон дэвшилт техник ба технологи ашиглан орос хэл, соёл сурах боломж олгож байна.
  • Хүмүүнлэгийн салбар ба соёл хоорондын харилцааг  хөгжүүлэхэд бүтээлч ба харилцаа холбоо бэхжүүлэх төрөл зэрэг арга хэмжээ явуулах тулгуур болно.

  Тэтгэлэгт хөтөлбөрүүд:

  • Гадаадын дээд сургуульд орос хэл заах
  • Орс
  • Орос хэлний курс, сургууль
  • Зайн сургалт
  • Гадаадад байгаа нутаг нэгт нарыг нэгтгэх,
  •  Орос хэл ба уран зохиолын чиглэлийн шинжлэх ухаан судлал, хэвэл нийтлэл
  • Орос ертөнц танин мэдүүлэх,